Гишүүд
ЦЭГМИД (1923-2004)
АКАДЕМИЧ ШАГДАРЫН ЦЭГМИД (1923-2004) Газар зүйч, Газар зүйн багш 1922 онд Улаанбаатар хотод төрсөн. 1942-1947 онд ЗХУ-ын Москвагийн Улсын Их Сургуулийн Газар зүйн факультетыг газар зүйч мэргэжлээр төгссөн. 1951 онд “Хэнтийн уулархаг орны физик газар зүйн тодорхойлолт ба эртний мө
АКАДЕМИЧ ШАГДАРЫН ЦЭГМИД
(1923-2004)
Газар зүйч, Газар зүйн багш
1922 онд Улаанбаатар хотод төрсөн.
1942-1947 онд ЗХУ-ын Москвагийн Улсын Их Сургуулийн Газар зүйн факультетыг газар зүйч мэргэжлээр төгссөн. 1951 онд “Хэнтийн уулархаг орны физик газар зүйн тодорхойлолт ба эртний мөстөл” сэдвээр газар зүйн ухааны дэд доктор (Ph.D), 1962 онд “Монгол орны физик газар зүйн мужлал” сэдвээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1962 онд ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1965 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.
1941 онд Шинжлэх ухааны хүрээлэнд дагалдан сурагч, 1953-1956 он Ус цаг уурын хорооны дарга, 1955 онд Монгол Улсын Их Сургуульд Газар зүйн тэнхим байгуулж анхны эрхлэгч, 1957 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, 1961-1962 онд ШУА-ийн Байгалийн ухааны хүрээлэнгийн газарзүйн тасгийн эрхлэгч, 1962-1988 онуудад Газар зүй, цэвдэг судлалын хүрээлэнгийн анхны захирал, 1975-1988 онд Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч, 1988-2002 онд Газар зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, зөвлөхийн ажил хийж байв.
БНМАУ-ын АИХ-ын 4, 5, 7 дахь удаагийн сонгуулиар депутат, 1963-1966 онд АИХ-ын тэргүүлэгч гишүүн, 1975-1987 он Монгол-Японы нийгэмлэгийн дарга, 1976-1980 онд Монголын Шинжлэх ухааны ажилтны холбооны дарга, 1980-1985 онд Монголын Парламентын бүлгэмийн нарийн бичгийн дарга, 1975-1987 онд Эрдмийн зэрэг, цол олгох улсын комиссын нарийн бичгийн дарга, 1975-1987 онд Төрийн шагналын хорооны нарийн бичгийн дарга, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын орлогч дарга зэрэг сонгуульт ажилд мөн томилогдон ажиллаж байв.
1957 онд доцент, 1962 онд Монгол Улсын Их Сургуулийн профессор, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, 1984 онд БНМАУ-ын Төрийн Шагнал, 1956, 1974 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 1996 онд Сүхбаатарын одонгоор шагнуулжээ.
Геоморфологи, эртний газар зүй, ландшафт судлалын чиглэлээр голлон ажиллаж байв.
- Жинхэнэ гишүүн
- Газарзүйн шинжлэх ухаан