Гишүүд
ЦЭРЭНДАШ (1945-2016)
АКАДЕМИЧ БАТ-ӨЛЗИЙН ЦЭРЭНДАШ Хүний их эмч, гастроэнтерологи, хепатологич эмч 1945 онд Ховд аймгийн Дарви сумын нутаг Бодийн үзүүр хэмээх газар төржээ. 1953-1957 онд Хайрхан сумын бага сургууль, 1957-1960 онд Нийслэлийн 19-р дунд сургуулийн 7-р ангийг дүүргэж, 1960-1964 онд Хүн эм
АКАДЕМИЧ БАТ-ӨЛЗИЙН ЦЭРЭНДАШ
Хүний их эмч, гастроэнтерологи, хепатологич эмч
1945 онд Ховд аймгийн Дарви сумын нутаг Бодийн үзүүр хэмээх газар төржээ.
1953-1957 онд Хайрхан сумын бага сургууль, 1957-1960 онд Нийслэлийн 19-р дунд сургуулийн 7-р ангийг дүүргэж, 1960-1964 онд Хүн эмнэлгийн техникум, 1964-1970 онд АУДэС-д суралцан хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1981 онд БНАГУ-ын А.Гумбольдтын нэрэмжит их сургуульд “Элэгний ацетилжуулах хэв шинжийн тархалтыг БНМАУ-ын эрүүл болон БНАГУ-ын элэгний эмгэгтэй хүмүүст судалсан нь” сэдвээр анагаах ухааны доктор, 1994 онд Германы Мартин-Лютерийн нэрэмжит их сургуульд ”Элэгний ацетилжуулах чадварыг эсийн хамгаалах үйл ажиллагаатай холбосон судалгаа” сэдвээр анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 2004 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.
1970-1974 онд Сэтгэл мэдрэлийн больницод эмч, Цэргийн төв госпитальд дотрын эмч, тасгийн эрхлэгч, 1974-1992 онд АУДэС-ийн Дотрын тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, 1992-1995 онд АУИС-ийн Дотрын анагаахын хүрээлэнгийн захирал, 1995-1998 онд Анагаах ухааны үндэсний хүрээлэнд Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Дотрын клиникийн захирал, 1998 онд Анагаах ухааны хүрээлэнгийн Дотрын эмгэг судлалын секторын эрхлэгч, 1998 онд Шастины клиникийн төв эмнэлгийн дотрын ерөнхий зөвлөх эмч, “Ач” АУДэС-ийн Дотор-мэдрэлийн тэнхимийн эрхлэгч, 1998 онд Монголын элэг судлаачдын холбооны ерөнхийлөгч, 2000 онд Улаанбаатар хотын Сонгино хайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийн дотрын зөвлөх эмч, 2001 онд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч, 2004 онд Монгол улсын Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлийн шинжээч, ЭМЯ-ны дотрын мэргэжлийн зөвлөлийн дарга, 2006 онд Эрүүл мэндийн яамны Дотрын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, “Гранд-Мед”, “Ачтан”, “Шагдарсүрэн” зэрэг эмнэлгүүдэд зөвлөх эмчээр ажиллаж байна.
АНУ-ын Нью-Йоркийн ШУА-ийн гишүүн, Ази номхон далайн зүүн эргийн бүсийн элэг судлаачдын холбооны гишүүн, Европын элэг судлаачдын холбооны гишүүнээр сонгогджээ.
1993 онд дэд профессор, 1997 онд профессор, 2000 онд Алтан гадас одон, 2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан.
Дотрын анагаах ухаан, элэгний эмгэг судлал, эмчилгээний чиглэлээр зонхилон ажилласан байна.
- Жинхэнэ гишүүн
- Анагаахын шинжлэх ухаан