Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ЦЭРЭНДОРЖ (1931-2016)

АКАДЕМИЧ ДАМДИНРАГЧААГИЙН ЦЭРЭНДОРЖ (1931-2018) Малын их эмч 1931 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн. 1955 онд МУИС-ийн Мал эмнэлгийн факультетыг Малын их эмч мэргэжлээр төгсжээ. 1965 онд ЗХУ-ын Москва хотын Мал эмнэлгийн академид “Данные по изучению этиологи клиническо

ЦЭРЭНДОРЖ (1931-2016)



АКАДЕМИЧ ДАМДИНРАГЧААГИЙН ЦЭРЭНДОРЖ

(1931-2018)

Малын их эмч

 

1931 онд Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн.

1955 онд МУИС-ийн Мал эмнэлгийн факультетыг Малын их эмч мэргэжлээр төгсжээ.

1965 онд ЗХУ-ын Москва хотын Мал эмнэлгийн академид “Данные по изучению этиологи клинического проявления, лечения и профилактика диспепсий новорожденных ягнят в лесостепкой зоне монгольской народной реслублика” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг,  1975 онд  тус сургуульд “Желудочно-Кишечные заболевания” и алиментарная дистрофия ягнят в хозяйствах монголской народной реслублика” сэдвээр Мал эмнэлгийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1990 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1991 онд ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1955-1961 онд Ховд аймгийн Булган cумын Мал эмнэлгийн тасгийн дарга, их эмч, 1961-1990 онд МААЭШХ, МЭХ-д Эрдэм шинжилгээний ажилтан, ахлах, тэргүүлэх ажилтан, секторын эрхлэгчээр ажиллаж байв.

1965 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1970 онд Алтан гадас одон, 1975 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медалиуд, 1985 онд ШУА-ийн хүндэт жуух, 2001 онд Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулжээ.

Тэрээр төл сувилах, тэжээх, сүү орлох тэжээл, шингэн тэжээл, гемолизат эм бэлдмэлийн технологи болон хөрөв хурганы сэнсрэлтээс сэргийлэх сувилах лактоглобулин, гахай, нохой ходоодны реннин фермент, гахайн ходоодны салстаас ходоодны жинхэнэ шүүс бэлтгэх бэлдмэлийн технологи, хэрэглэх аргачлал боловсруулсан. Мөн бог малын гэдэсний салстын коллаген давхаргаас мэс заслын кетгут утас хийх технологи, гемолизат бэлдмэлийн стандарт батлуулж хэрэгжүүлжээ. 

  • Жинхэнэ гишүүн
  • Мал эмнэлгийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ