Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ЦЭРЭНДУЛАМ (1931-2000)

АКАДЕМИЧ РЭНЦЭНИЙ ЦЭРЭНДУЛАМ (1931-2000) Мал зүйч 1931 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Уялга харуул хэмээх газар төрсөн. 1939-1943 онд Төв аймгийн Батсүмбэр сумын бага сургууль, 1944-1947 онд Батсүмбэр дэх Зоотехникум, 1947-1952 онд Монгол Улсын Их Сургуулийг мал зүйч мэргэжлээр т

ЦЭРЭНДУЛАМ (1931-2000)



АКАДЕМИЧ РЭНЦЭНИЙ ЦЭРЭНДУЛАМ

(1931-2000)

Мал зүйч

1931 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Уялга харуул хэмээх газар төрсөн.

1939-1943 онд Төв аймгийн Батсүмбэр сумын бага сургууль, 1944-1947 онд Батсүмбэр дэх Зоотехникум, 1947-1952 онд Монгол Улсын Их Сургуулийг мал зүйч мэргэжлээр төгсжээ. 1954-1957 онд Москва хотноо Бүх холбоотын мал аж ахуйн эрдэм шинжилгээний институтэд аспирантурт суралцжээ.

1957 онд ЗХУ-ын Москва дахь Бүх Холбоотын тэжээлийн эрдэм шинжилгээний институтэд ”БНМАУ-ын малын тэжээлийн найрлага, шимт чанар” сэдвээр дэд эрдэмтэн (Ph.D), 1974 онд  “Монгол орны малын тэжээлийн нөөц” сэдвээр доктор (Sc.D)-ын зэрэг хамгаалсан. 1982 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1990 онд академич хэргэм хүртжээ.

1952-1954 онд Шинжлэх ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1957-1961 онд МУИС, ХААДС-д багш, эрдэм шинжилгээний ажилтан, 1961-1968 онд Хөдөө аж ахуйн ба Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтэн нарийн бичгийн дарга, тасгийн эрхлэгч, 1969-1984 онд Бэлчээр тэжээлийн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, салбарын эрхлэгч, 1984-1991 онд МААЭШХ-д тэргүүлэх ажилтан, салбарын эрхлэгчээр,  1991-1995 онд судлаач, зөвлөхөөр тус тус ажиллаж байв.  

Монголын эмэгтэйчүүдийн хорооны тэргүүлэгч гишүүн, Монгол-Унгарын найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга, тэргүүлэгч гишүүн, МАХН-ын Төв Хорооны гишүүн, Төрийн шагнал эрхлэх хорооны гишүүн, МАХН-ын XVIII их хуралд төлөөлөгч зэрэг төр, олон нийтийн сонгуульт олон ажлыг хийж байжээ.

Ардын хувьсгалын 40, 60, 70 жилийн ойн медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон,  Монгол Улсын Шинжлэх Ухааны гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулжээ.

Монгол орны бэлчээр, хадлангийн нөөц, химийн найрлага, шингэцийг тодорхойлох, бэлчээрийн монгол малын тэжээллэг, маллагааны онцлог болон малын тэжээл, тэжээллэгийн чиглэлээр зонхилон ажиллаж байв.

  • Жинхэнэ гишүүн
  • Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан

← Бүх мэдээ