Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ЦЭРЭВ (1926- )

АКАДЕМИЧ ХИШИГИЙН ЦЭРЭВ Малын их эмч 1926 онд Увс аймгийн Сагил сумын Хүйтэн булаг гэдэг газар төржээ. 1950 онд МУИС-ийн Мал эмнэлгийн факультетыг малын их эмч мэргэжлээр төгссөн. 1956 онд “Гэдэсний нервийн тогтолцооны шүлтлэг фосфотазагийн идэвх, ортофосфатын төвшүүрлэгийн идэвх

ЦЭРЭВ (1926- )

АКАДЕМИЧ ХИШИГИЙН ЦЭРЭВ

Малын их эмч

1926 онд Увс аймгийн Сагил сумын  Хүйтэн булаг  гэдэг газар төржээ. 

1950 онд МУИС-ийн Мал эмнэлгийн факультетыг малын их эмч мэргэжлээр төгссөн.

1956 онд “Гэдэсний нервийн тогтолцооны шүлтлэг фосфотазагийн идэвх, ортофосфатын төвшүүрлэгийн идэвхэд зарим нейротроп бодисын үйлдлийн асуудалд” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалсан. 1964 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1975 онд жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ. 

1950-1958 онд  МУИС-д багш, тэнхимийн эрхлэгч, 1958-1964  онд ХААДС-д багш, тэнхимийн эрхлэгч, сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга, 1964-1973 онд ШУА-ын дэд ерөнхийлөгч, 1973-1976 онд нэгдүгээр дэд ерөнхийлөгч, 1976-1980 онд Монгол улсаас ЗХУ-д суугаа Элчин сайдын яамны элчин зөвлөх, 1980-1982 онд УИХ-ын Тэргүүлэгчдийн хурлын хэлтсийн дарга, 1982-1991 онд ШУА-ийн Намын хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

1964-1976 онд Монголын энх тайван найрамдлын байгууллагуудын гүйцэтгэх хорооны тэргүүлэгч, Монголын шинжлэх ухааны холбооны дарга, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний комиссын орлогч, Сансрын уудмыг энх тайвны зорилгоор судлах, ашиглах Монголын үндэсний зөвлөлийн дарга, Дэлхийн шинжлэх ухааны ажилтны холбооны гүйцэтгэх хорооны гишүүнээр сонгогджээ.

1962 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1975 онд Дэлхийн энх тайвны хөдөлгөөний 25 жилийн ойн медаль, Алтан гадас одонгоор шагнагджээ. 

Гистологи, гэдэсний мэдрэлийн системийн эсийн бүтэц, гистохими, төлийн булчин цайх өвчин, удамшил хувьсал, Монгол улсын шинжлэх ухааны хөгжлийн талаар зонхилон ажиллаж байв. 

  • Жинхэнэ гишүүн
  • Мал эмнэлгийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ