Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ЦЭВЭЭНДОРЖ

АКАДЕМИЧ ДАМДИНСҮРЭНГИЙН ЦЭВЭЭНДОРЖ Археологич 1949 онд Архангай аймгийн Өндөрсант сум (Хотонт сумын Өндөрсант баг)-ын Эргэнэ бууц гэдэг газар төржээ. 1960 онд Өндөрсант сумын бага сургууль, 1966 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургууль, 1972 онд ЗСБНХУ-ын М.В.Ломон

ЦЭВЭЭНДОРЖ


АКАДЕМИЧ ДАМДИНСҮРЭНГИЙН ЦЭВЭЭНДОРЖ

Археологич

1949 онд Архангай аймгийн Өндөрсант сум (Хотонт сумын Өндөрсант баг)-ын Эргэнэ бууц гэдэг газар төржээ.

1960 онд Өндөрсант сумын бага сургууль, 1966 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн сургууль, 1972 онд ЗСБНХУ-ын М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийн Түүхийн факультетийг археологич мэргэжлээр төгссөн.

1983 онд “Монголын төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгал: Чандманийн булш” зохиолоороо түүхийн ухааны дэд доктор, 1998 онд шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэргийг хамгаалж, 1995 онд дэд профессор, 1996 онд АНУ-ын Аризоны Их Сургуулийн “Антропологийн шинжээч профессор”, 2001 онд Бельгийн Вант улс дахь Европын хятад судлалын хүрээлэнгийн “Хүндэт доктор”, 2008 онд Казакстан улсын Актаугийн Их Сургуулийн “Хүндэт профессор”, ХБНГУ-ын Археологийн хүрээлэнгийн “Сурвалжлагч гишүүн”, 2009 онд БНФУ-ын 1530 онд байгуулагдсан College de France-ын “Хүндэт профессор” цол хүртжээ.

2017 онд Монгол улсын ШУА-ийн жинхэнэ гишүүнээр сонгогдож, академич хэргэм хүртжээ.

1995 оноос ЮНЕСКО-гийн дэргэдэх Төв азийн хадны зураг судлалын Олон улсын холбооны гишүүн, 1996 оноос Олон улсын өвөг түүхийн холбооны гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна.

1972 оноос ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах, дэд, ахлах, тэргүүлэх ажилтан, 1989 оноос Археологийн секторын эрхлэгч, төслийн удирдагчаар, 1999 оноос Археологийн судалгааны төвийн захирал, 2002-2015 онд Археологийн хүрээлэнгийн захирлаар ажилласан. 2015 оны 3-р сараас МУ-ын Засгийн газрын 2015 оны 27 дугаар тортоолоор шинэчлэн байгуулагдсан Түүх, археологийн хүрээлэнгийн Археологийн судалгааны төвийн эрхлэгчээр, 2019 оны 9-р сараас Археологийн хүрээлэнгийн зөвлөхөөр тус тус ажиллаж байна.

Шинжлэх Ухааны тэргүүний ажилтан, Х.Пэрлээгийн нэрэмжит шагнал, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн медаль, Монгол Улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, ШУА-ийн дээд шагнал болох “Хубилай хааны одон”, Монгол Улсад суугаа Японы элчин сайдын “Хүндэт өргөмжлөл”, Япон улсын Нара их сургуулийн “Хүндэт профессор” цол хүртэж, 2016 онд Олон улсын Түрэг судлалын академийн “Алтан медаль”-иар шагнуулжээ.

  • Жинхэнэ гишүүн
  • Түүхийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ