Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Гишүүд

ЦЭВЭГМИД

АКАДЕМИЧ ДОНДОГИЙН ЦЭВЭГМИД (1915-) Биологич-амьтан судлаач, төр нийгмийн зүтгэлтэн 1915 онд Цэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошууны Нарсан харуул, одоогийн Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Мойлт гэдэг газар төржээ. Улзын хошууны бага сургууль, 1930 онд Улаанбаатар хотын багш на

ЦЭВЭГМИД


АКАДЕМИЧ ДОНДОГИЙН ЦЭВЭГМИД

(1915-)

Биологич-амьтан судлаач, төр нийгмийн зүтгэлтэн

1915 онд Цэцэн хан аймгийн Ачит бэйсийн хошууны Нарсан харуул, одоогийн Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Мойлт гэдэг газар төржээ. 

Улзын хошууны бага сургууль, 1930 онд Улаанбаатар хотын багш нарыг бэлтгэх сургууль,  1942 онд Улсын их сургууль, 1945 онд Москвагийн Ломоносовын нэрэмжит их сургуульд шилжин суралцаж, тус сургуулийн дэргэдэх аспирантурт суралцаж төгссөн. 

1950 онд Москвагийн их сургуульд “Монголын огодойн бүтэц, экологи-морфологийн харшил анализ” сэдвээр биологийн ухааны дэд эрдэмтэн, 1961 онд Монгол улсын ШУА-ийн сурвалжлагч гишүүн, 1972 онд бүтээлээр нь БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх эрдмийн зэрэг цол олгох дээд комиссын шийдвэрээр шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг олгосон, 1991 онд жинхэнэ гишүүн, академич хэргэм хүртжээ.

1928-1929 онд Улз хошуунд бичээч, 1931-1937 онд Увс, Дорнод аймаг, Улаанбаатарын дунд сургууль, 1937-1942 онд Багшийн сургууль, 1942 онд МУИС-ийн Зоологийн тэнхимийн лаборант, 1951-1953 онд Зоологийн тэнхимийн эрхлэгч, Анагаах ухааны факультетийн декан, проректор, 1953-1959, 1967-1972 онд МУИС-ийн ректор, 1959-1960 онд Шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэнгийн дарга, 1960-1962 онд Гадаад явдлын яамны нэгдүгээр орлогч сайд, 1962-1967 онд БНХАУ (Бирм, Кампучи, Пакистан, Индонез зэрэг улс)-д элчин сайд, АИХ-ын депутатаар 9 удаа сонгогдож, 1969-1973 онд АИХ-ын дарга, 1972-1987 онд  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, Соёлын яамны сайд, 1973-1980 онд Дээд болон техникийн тусгай боловсролын хорооны дарга, 1987-1990 онд МУИС-ийн Байгалийн ухааны факультетэд багш, НҮБ-д суух Монголын анхны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байв.

1942 онд БНМАУ-ын Гавьяат багш, 1971 онд Москвагийн их сургууль, 1973 онд Гумбольдтын их сургуулийн хүндэт доктор цол олгожээ. 

Яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиол, хүүхдийн зохиол, соёл урлаг, улс төр, дипломат харилцаа, амьтан судлал, экологийн чиглэлээр зонхилон ажилласан байна.


  • Жинхэнэ гишүүн
  • Биологийн шинжлэх ухаан

← Бүх мэдээ