Үндсэн агуулга руу
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи · 1961 оноос

Бидний тухай

Их Чуулган

ШУА-ийн удирдах дээд байгууллага нь академийн бүх гишүүдийн чуулган юм. Их чуулган нь жилд хоёроос доошгүй удаа хуралдана. Үүнд:

  • Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх бодлогын хэрэгжилт, эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж судалгааны тодорхой чиглэлийг хөгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэх;
  • Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, зөвлөмж гаргаж, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газарт өргөн барих;
  • ШУА-ийн эрдэм шинжилгээ үйл ажиллагааны тайланг хэлэлцэх;
  • Академийн ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчид, эрдэмтэн нарийн бичгийн даргыг 4 жилийн хугацаагаар сонгох болон хуулиар заагдсан бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж байна.

ШУА-ийн гишүүнийг сонгох асуудлыг ШУА-ийн гишүүнийг сонгох журмын дагуу зохион байгуулж, их чуулганаар хэлэлцэж шийдвэрлэдэг. ШУА-ийн гишүүний  2017 оны ээлжит сонгуулийн мэдээгээр 3 эрдэмтэн шинээр сонгогдон, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Академич” хэргэм хүртэв.Энэ удаагийн сонгуульд эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулийн Эрдмийн зөвлөлөөс нийт 34 эрдэмтнийг нэр дэвшүүлсэн байна. ШУА-ийн жинхэнэ гишүүн, 58 академичийн 46% нь ШУА-д, 34% нь их, дээд сургуульд, 20% нь бусад салбарт ажиллаж байна.

Дэд хуудсууд

ШУА-ийн Жинхэнэ гишүүн (Академич)

АКАДЕМИЧ ДЭНДЭВИЙН ДУГАР (1925-1981) Багш 1925 онд Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын Оргихын гол хэмээх газар төрсөн. 1944 онд Улаанбаатарын Багшийн сургуулийг төгсжээ. 1962 онд “Нэгдлийн таваарын аж

Дэлгэрэнгүй